Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн Virgin Galactic компанийн Unity хөлгөөр сансрын уудмын захад очоод, буцаад дэлхийд ирж амжилттай газардсан талаар ВВС мэдээллээ.
Хөлөг 90 км-ийн өндөрт гарч, энэ өндөртөө хэдэн минут саатсан байна. Энэ үед нисэх багийн гишүүд жингүйдэл мэдэрчээ. Дараа нь эргээд доошилсон байна. Нислэгийн хугацаа нэг цаг орчим үргэлжилжээ.
"Би хүүхэд байхаасаа л энэ тухай мөрөөдөж байсан. Үнэхээр ид шидийн мэт байлаа" хэмээн Брэнсон мэдэгдсэн байна.
Брэнсонтой хамт таван хүний бүрэлдэхүүнтэй баг нисжээ. Багийн гишүүн Сириша Бандла сансарт ниссэн хоёр дахь энэтхэг эмэгтэй болж Энэтхэг даяар баяр тэмдэглэсэн байна.
Unity хөлөг ирэх жилээс анхны төлбөртэй нислэг үйлдэхээр төлөвлөжээ.