Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Лабриализм Либерализм фэйсбүүк хуудаст нэг цагийн өмнө иргэн Д.Монголхүү ЗАВХАН ГЭДЭГ ТУСГААР УЛС БАЙДАГ ЮМ БАЙНА гэх гарчигтай лайв хийлээ. Лайв дээр иргэн: "Завхан аймаг руу хүмүүсийг оруулахгүй байна. Урт оочер дараалал үүсгэж, хүмүүсийг саатуулж хүндрэл учруулж байна. Засгийн газар аймгууд хилээ хаахгүй, аймгуудын хилээ хаах эсэхийг засгийн газар шийднэ гээд байхад Завхан аймаг ганцаараа хилээ хаачихаад, виз авах гээд байгаа юм уу. Энд шийдвэр гаргасан болон мэддэг хүн алга. Хөөрхий цагдаа нар нь тушаал биелүүлээд, бүртгээд зогсож байна" гэв. Лайвыг үзвэл Завхан аймгийн цагдаагийн газар жолооч нарыг бүртгэж байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Энэхүү бүртгэл нь гэвч жуулчдыг чирэгдүүлж, урт дараалал үүсгэжээ.