Токио-2020 олимпын наадам цар тахлын улмаас нэг жил хойшлон тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Бид олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн тамирчдын хувцсыг урласан "Мишел Амазонка" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа.
Тэрээр “Яамнаас нээлттэй зарлаад бидний мэддэг бүх л дизайнерууд очсон. Нээлттэй уулзалт хийгээд монгол дизайнерын хийсэн бүтээсэн бүтээгдэхүүнээр олимпын нээлт хаалтад оролцмоор байна гэдэг хүсэлт тавьсан. Тэгээд бид парад хувцас дээр таван дизайнертай, таван компани, хувь хүнтэй, спорт хувцас дээр гурван хүнтэй өрсөлдсөн. Эцэст нь спорт хувцас, парад хувцас хийх эрхийг авч чадсан. Парад хувцас бол бидний хийдэг чиглэлийн хувцас, гоёлын. Хөх өнгө трэнд болно гэж бодоогүй. Гэхдээ Монгол хүний хамгийн дуртай өнгө хөх өнгө.
Дээрээс нь хээг нь сайн харах юм бол морины толгой байгаа. Уур савсуулан өөдөөс давхиж байгаа морь. Эмэгтэй цүнх, эмэгтэй нь толгойн гоёл, гутал, оймс, спорт хувцас гээд нийтдээ 2200 гаран ширхэг бүтээгдэхүүн хийгдэж гарна. Ялна гэж бодоогүй, хоёуланг нь авсан том хүсэл биелсэн. Нөгөө талаар өндөр хариуцлага юм”