ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө”, 8.3-т “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө”, 3.1.3- т “Хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн” гэсэн заалтуудын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын жолоодох эрхийг жолоочийн бүртгэлийн TPS, зөрчлийн оноо, шийтгэлийн торгуулийг цагдаагийн байгууллагын мэдээллийн санд тус тус сэргээх ажлыг зохион байгуулжээ.
Жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд:
Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолоочоос Захиргааны хариуцлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр эрх хасагдсан, эрх хязгаарлагдсан төлөвт байгаа 26950 иргэдийн мэдээлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахгүй байгаа тул сэргээхгүйгээр үлдээж, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 14.7.3.2, 14.7.13, 14.7.30, 14.7.32 дах заалтуудыг тус тус зөрчиж эрхээ хасуулсан 40531 жолоочийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй төлөв”-т шилжүүлсэн байна.
Мөн Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт 2879186 удаагийн торгуулийн мэдээллээс тус хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдахгүй 20611 удаагийн торгуулийг хасч 2804815 удаагийн торгуулийн 50 хувийг, Хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгүүдийг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нийт 53760 удаагийн торгуулийг бүрэн, нийт 2858575 удаагийн торгуулийг мэдээллийг санд сэргээсэн.
Зөрчлийн оноо сэргээсэн талаар:
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526.939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45.205 жолоочийн мэдээллийг үлдээж, 10-аас доош оноотой 481.734 жолоочийн мэдээллийг ялгаж,
- 5763 жолоочийн 10,
- 7953 жолоочийн 9,
- 11.988 жолоочийн 8,
- 18.233 жолоочийн 7,
- 26.075 жолоочийн 6,
- 45.449 жолоочийн 5,
- 36.113 жолоочийн 4,
- 55.240 жолоочийн 3,
- 113.635 жолоочийн 2,
- 161.285 жолоочийн 1 оноог тус тус сэргээсэн байна.
ЦЕГ-ын БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ