Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд хөдөө явах нь нэмэгддэг. Энэ үеэр санаандгүй байдлаар бэртэж гэмтэх тохиолдол ихээхэн гардаг. Тэгвэл анхны тусламж хэрхэн, яаж үзүүлэх талаар мэргэжлийн эмчээс тодрууллаа.
Энэ талаар ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд “Орон нутагт аялж байгаад бороо орсны дараа нойтон өвсөн дээр халтирах зэрэг ямарваа нэгэн байдлаар уул нуруу руу авирч байгаад гэмтэх тохиолдол гардаг. Боломжтой бол хамгийн ойрын эмнэлэг рүү очих хэрэгтэй. Үнэхээр хээр, хөдөө байгаа бол ямарваа нэг хатуу зүйлээр чиг тавьж чимчиртэл битгий ороогоорой. Хөл ч бай гар ч бай эвтэйхэн зөв байрлалд аль болох хоёр талаар нь зөөлөн юмаар чиг тавьж чанга биш боох хэрэгтэй. Манайхан мод тавиад хөлөө чимчиртэл нь ороочихдог. Энэ нь өөрөө буруу. Цусан хангамжийн алдагдал үүсгэх гээд байдаг учраас чигээ зөв тавих хэрэгтэй гэсэн үг. Хамгийн энгийн юм бол картон цаасаар гар, хөлөө эвтэйхэн сулхан орооно” гэж зөвлөлөө.
Хөдөө орон нутагт зорчихдоо иргэн та тээврийн хэрэгслийн аюулгүй, бүрэн бүтэн байдлаа сайтар шалган хурдаа тохируулж яваарай.