ОБЕГ-аас жил бүр завьт эргүүл хийн иргэдийг усанд хөл алдах, живэх зэрэг эрсдлээс хамгаалж аврах ажиллагааг явуулдаг. Энэ жил завьт эргүүлийн алба хаагчид 65 хүний амь нас аварчээ. Мөн дөрвөн том хүн нэг хүүхэд усанд эндсэн байна.
Энэ талаар ахлах ахлагч н.Гансүх,
Энэ жил хур бороо ихтэй байгаа учраас Туул голын түвшин нэмэгдсэн. Урсгалын хурдац нэмэгдсэн. Ард иргэд сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учраас гол ус руу орж агаар салхинд гарах тохиолдол маш их байгаа. 6.10-9.15-ныг хүртэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ОБЕГ-аас завьт эргүүлийн хоёр бүлэг эргүүл хийж байгаа. Урьдчилсан сэргийлэх ажиллагааг өдөр болгон хийж, үүрэг гүйцэтгээд явдаг. Томчуудад бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх баталгаатай замаар машинтайгаа зорчих гэсэн сануулгыг өдөр болгон өгч байгаа. Завьт эргүүл маань Гачууртын эцсийн ногоон дэнжээс эхний бүлэг доошоо маршлын гүүр хүртэл явж байна. Маргааш нь бэлтгэл бүлэг маршлын гүүрнээс доош модон гүүр хүртэл хоёр талд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Цагдаагийн алба Нийслэлийн онцгой байдал хамтарч завьт эргүүл хийж байгаа учир иргэд шаардлага биелүүлж эхэлсэн. Биднийг дангаараа явахаар хүмүүс шаардлага хүлээж авдаггүй. Хамтарч ажиллаж байгаа болохоор шаардлагыг хүлээж авч байгаа.