Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч ес хоног амрахаар болсон.
Тодруулбал, бүх нийтээрээ өнөөдрөөс долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллах юм.
Томоохон зах, худалдааны төвүүдийн наамдын өдрүүдэд амрах хуваарийг хүргэж байна.
Бөмбөгөр худалдааны төв:
- Долдугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
- Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.
Шөнийн худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Нарантуул худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
- Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.