Дээд давхартаа 150 хүн хүлээн авах багтаамжтай террас, доод давхартаа 80 хүний суудалтай лаунжтай индестриал хэв маягаар тохижилтоо хийсэн үйлчилгээний байгууллагыг танилцуулж байна.
Citros lounge-ийн менежер Ц.Сайнзаяа
Манай Citros лаунж гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй шинэхэн байгууллагуудын нэг. Нэгт үйлчилгээний стандарт чанарыг эрхэмлэдэг. Хоёрдугаарт залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нэгээр нэмэгдээсэй гэж хүссэн. Манайх үйлчилгээний соёлыг чухалчилж тав тухтай орчныг бүрдүүлж өгөхийг хичээдэг. Гол давуу тал нь мастер тогоочийн гарын хоол юм. Бид жилдээ дунджаар хоёр удаа хоолныхоо цэсийг сольдог. Баяр ёслол, улиралдаа тааруулаад уух зүйлсийн менюгээ тогтмол шинэчилж байдаг.
Харин байнгын үйлчлүүлэгчдийн зорьж ирсэн амтыг өөрчилдөггүй. Манайд мөн таван өөр шийдлээр тохижуулсан караоке байдаг. Ижил үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хоорондоо өрсөлдөх шаардлагагүй болсон. Бид хоорондоо өрсөлдөхөөс илүү олон улсын стандартыг баримталдаг. Аливаа зүйл стандартаа бариад явахад л хангалттай байдаг шүү дээ.
Манай байгууллагыг үүсгэн байгуулагчид ОХУ-д явж байгаад Украйн дизайнеруудын төслөөс санаа авч индестриал хэв маягаар тохижилтоо хийсэн байгаа. Таазруу харахад агааржуулалтын хоолой ил байрлана. Содон байхыг хичээдэг. Гэрэлтүүлгээр тухайн орчныг тухайн заалыг ямар л бол ямар уур амьсгал оруулж болохыг харуулж, гэрэлтүүлэг дээр маш их ажилладаг. Мөн Citros лаунж маань урьдчилсан захиалгыг авч үйлчилдэг байгаа.
Ингэхдээ фэйсбүүк, инстаграммын хаягуудаар захиалга авч вакциндаа хамрагдсан байх шаардлагыг тавьж байна.