Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирус илрүүлэх PCR шинжилгээг төлбөртэй авдаг болоод удаж байна. Нэг удаагийн шинжилгээг таван ам бүлтэй айл өгөхөд 400-500 мянган төгрөг зарцуулах нь нэг хүний сарын орлогын тавин хувь болчхоод буй.
Харин хоёр өдрийн өмнөөс ХӨСҮТ-ийн гадаа PCR авах цэгийг 24 цагийн турш ажиллуулж, үнэгүй, харьяалал харгалзахгүй авах болсон. Үүнээс улбаалж, энэхүү цэгт дараалал их үүсэж, иргэд бухимдалтай байгаа юм. Олон хүн цуглуулахгүй бай хэмээн төр өөрөө хэлдэг ч PCR шинжилгээний цэг өнөөдрийн байдлаар Нарантуул захаас ч олон хүнтэй, бөөгнөрөл үүссэн байдалтай байна.