Дэлхийн дахинд цар тахал дэгдсэнээс хойш сүүлийн хоёр жил иргэд дүн өвлийн хүйтэн, зуны аагим халуун наранд ч амны хаалттай бүтэн өдрийг өнгөрүүлж байгаа билээ.
Гэсэн ч зуны нарлаг, зугаатай өдрүүд үргэлжлэн дэгжин залуус өнгө нэмнэ. Энэ жилийн хувьд нарлаг шар өнгө, үүлгүй өдрийг санагдуулам тэнгэрийн цэнхэр өнгө, хулуун шар, гааны ногоон , цөцгийн тосны шаргал өнгөнөөс эхлээд тод буюу интоорын улаан, халуун ягаан өнгө тренд болж байна.
Энэ зуны тренд хувцаслалтад цээж болон бэлхүүс хэсгийг ороосон оосор, утас, уяатай хувцаснаас эхлээд 2000-аад оны скинни жинс, ямар нэгэн цоолбор, хайчилбартай биеийнхээ аль нэг хэсгийг харуулсан загварууд ноёрхож байгаа билээ.
Урин цагийн улиралд амны хаалттай ч дуртай хувцсаа өмсөж загварлаг хувцасласан их хотын залуусын “Street fashion” зургуудыг сонирхуулж байна.
Гэрэл зургийг Д.Занданбат