Үндэсний баяр наадмаар ес хоног амрахаар болсон. Эдгээр өдрүүдэд иргэд агаар салхинд гарч, аялахаар төлөвлөж байна. Тэгвэл таны аяллын төлөвлөгөө гаргахад хэрэг болох мэдээллийг хүргэе.
Баяр наадмын амралтын урт өдрүүдэд салхинд гарч, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг адал явдлаар дүүрэн өнгөрөөхийг хүсэж байвал дараах сонирхолтой аяллын төлөвлөгөөг туршиж үзээрэй.
Морин аялал
Монгол уламжлал, өв соёлын салшгүй хэсэг болсон морин дэлэн дээр байгалийн сайхныг харах нь сонирхолтой, адал явдлаар дүүрэн байх болно. Цэвэр агаарт байгалийн үзэсгэлэнт газруудыг харж нэг өдрийн турш аялах морин аяллын багцыг “Mongoljin tour” клуб, “Universal Mongolia tour agency” гэх мэт газруудаас харах боломжтой.
Завин аялал
Зуны дэлгэр цагийн сайхан зүйлсийн нэг нь гол ус, нуурын аялал байдаг. Хотын ойролцоо Туул голд завиар аялах, эсвэл Хөвсгөл нуурын аялал гэх мэт завиар аялж, загасчилж, амар тайвныг мэдэрч болох юм. Монгол АЯЛАЛ КЛУБ ийм аялал зохион байгуулж байна.
Говийн аялал
Элсэн цөлөөр тэмээ унаж, говийн гайхамшгийг харан дотны хүмүүстэйгээ халуун яриа өрнүүлэх нь танд хэр санагдаж байна. Говийн аймгуудаар аялах багц аяллуудаас туршиж үзээрэй. Энэ аяллын мэдээллийг Говийн Аялал пэйж хуудсаас аваарай.
Экстрем аялал
Онгоцоор нисэх, агаарын замаар буух, дүүжин гүүрээр явах, хаданд авирах, Бартаат замын мото унах гэх мэт адал явдалтай аяллыг бий болгож, өөрийгөө сорихыг хүсэж байвал тэрэлжид байрлах ”Extreme Mongolia”-тай холбогдоорой.
Наадмын өдрүүдэд бороо орно
Наадмын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо хуртай, сэрүүхэн байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар 28-32 градус хүртэл дулаарна. Төвийн бүсийн зарим нутгаар хэтхалалтаас үүссэн дуу цахилгаантай аадар бороо орох магадлалтай тул цаг агаарын мэдээллээ тухайн өдөрт нь бататгаж харахыг анхааруулъя.
Долдугаар сарын 11:
Өдөртөө +29˚C градус дулаан, бага зэргийн бороотой
Шөнөдөө +17˚C дулаан, үүлшинэ
Долдугаар сарын 12:
Өдөртөө +31˚C дулаан, бороотой
Шөнөдөө +17˚C байна
Долдугаар сарын 13:
Өдөртөө +22˚C хэмийн дулаан, үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна.
Орон нутаг руу аялах иргэдийн анхааралд:
1. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэсэн хүмүүс баримтаа үзүүлж товчоогоор нэвтэрнэ.
2. Хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд PCR (72 цаг), түргэвчилсэн шинжилгээ (48цаг )-ийн хариутай товчоогоор нэвтэрнэ.
3. Хөдөө орон нутагт зорчиж байгаа өрхийн нэг хүүхдээс нь түргэвчилсэн шинжилгээ авна. (5-аас дээш настай )
4. Иргэд нэг өрх, нэг аяллын багийн хэмжээнд хүний тоог 5-аас дээш гаргахгүй байх.
5. Хөдөө орон нутагт амрах бол аль болох байгальд хоноглож, амрах.
6. Амарч явахдаа цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангаж явахыг НОКоос зөвлөж анхааруулж байна.
Байгалийн сайханд дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөөхдөө эх дэлхийгээ хайрлаж хог бүү хаяарай.