“Нюанс” хамтлагийн дуучин Д.Амарсанаа буюу Амраа Дүнжингарав худалдааны төв дээр аяллын бараа зарж буй мэдээлэл цахим орчинд олон хүний анхаарлыг татаад байгаа. Манай сайтын сурвалжлах баг Дүнжингарав худалдааны төв дээр ирж түүний ажил төрөл, бизнес нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Хүн болгон янз бүрээр л ойлгодог байх. Энэ бол гэр бүлийн жижигхэн бизнес байдаг л даа. Мэдээж ар гэртээ анхаарал хандуулалгүй яах вэ. Тодорхой хэмжээнд амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд бизнестээ анхаарал хандуулах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Мэдээж цар тахалтай холбоотой өрхийн амьжиргаа янз бүрийн төвшинд дордож л байгаа шүү дээ.
Үгүй байх өө. Манай аялалд явах гэж байгаа хүмүүс энүүгээр холхиод ачаалалтай л байх шиг байна. Надтай адил хүмүүс их байгаа. Цар тахалтай холбоотойгоор орлогогүй болсон, уран бүтээлээ хийх санхүүгийн асуудлууд гарч л байгаа. Миний хувьд уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал гарч л байна. Тоглолтын тодорхой орлого санхүүжиж уран бүтээлээ хийдэг. Яалт ч үгүй зогсонги байдалд орж байна. Надтай адилхан хүн олон байгаа байх. Өнөөдрийн хувьд жил бүр уламжлал болоод аяллын хэрэгсэл дээр гардаг л даа. Энэ жилдээ Дүнжингарав худалдааны төв дээр гарсан. Өмнө нь бол айхтар онцлог харагдахгүй. Гэнэт Амраа нэг пост тавихаар тэгж харагдсан байж магадгүй. Уран бүтээл мэдээж тасалдаагүй. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ явуулж байгаа. Орой үдшийн цагаар бичих барих зүйл их байгаа шүү дээ. Хамгийн сүүлд “Халуун сэтгэл” гээд хандивын аян өрнүүлсэн. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэдтэй хамтраад үйл ажиллагаа явуулсан. Хамгийн сүүлд лайв тоглолт л хийх шив дээ. Тийм л ажил хийж байна. Урлагийнхан маань фэйсбүүкээр очиж юм авна шүү, чамайг дэмжинэ шүү гэсэн хүмүүс маш их байна. Тэгэхээр энэ урлагийн салбарт ажиллаж байгаа хүн болгонд бэрхшээлүүд байгаа ч гэсэн бие биедээ туслах, хандивын үйл ажиллагаанд орох янз бүрийн асуудал гарвал бид бүгд сэтгэл зүрхээрээ дэмждэг.