-ХУУДАС БҮР НЬ ЯРЬДАГ ХҮҮХДИЙН НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА-
Хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас гар утасны долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг байна. Тэгвэл ухаалаг утасны хязгааргүй мэдээллээс илүү хэрэгцээт контентыг агуулсан ярьдаг дуут номыг Монгол залуус хөгжүүлжээ.
“Нандин” брэнд дуугардаг хүрд, логик дарааллын эвлүүлдэг тоглоом гээд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд зориулан гаргажээ. Энэ талаар “Нандин” брэндийн менежер Б.Батсуурь “Гаднын улс оронд бол олон жилийн өмнөөс хүүхдүүд нь дуугардаг дуулдаг тухайн улс орны үндэстний соёлд нийцсэн бүтээгдэхүүнээр багаасаа хөгжиж байдаг. Тиймээс Монгол хүүхдүүддээ зориулан Монгол зан заншил ахуй соёл, хөгжмийн зэмсэг, түргэн хэллэг, оньсого, дуу шүлэг гэх мэтээр бүхнийг нэг дор багтаасан хэл яриа, сонсгол хөгжүүлэх ярьдаг номыг гаргасан. Цаашдаа бид илүү олон бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд хүүхдэд ямар нэгэн харшил хор хөнөөлгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Мэдлэг түгээх уриатай "Нандин” брэндийн бүтээгдэхүүнүүд И-март, Номин сүлжээ дэлгүүрийн салбарууд болон Интер ном, Мир, Аз хур зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн “Нандин” брэндийг фэйсбүүк хуудсаар дамжуулан гэртээ захиалгаар авах боломжтой.