Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нэгэн орон сууцны гадаах зогсоолд суудлын автомашин шатсан тохиолдол өчигдөр өдөр болсон.
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр 13:22 цагт хүлээн авснаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очжээ. Тухайн үед иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг алба хаагчид 20 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Г-ийн хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн тасагт шилжүүлэн өгчээ.
Одоогоор галын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар