Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дөрөвдүгээр хороололд “Приус-20” маркийн автомашин шатжээ. "Автомашин шатаж байна” гэх дуудлага Онцгой байдлын газарт 15:00 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал унтраах аврах ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраасан.
Шатсан автомашин нь зогсоолд зогсож байсан учраас ойр орчмын зарим машин галд өртсөн байна. Уг автомашинд жолооч болон нэг зорчигч байсан. Гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй байна. У Холбогдох байгууллагынхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.