Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9002 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1510 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Мөн сүүлийн 24 цагт есөн хүн ковид өвчний улмаас нас барсан. Үүнд, коронавирусийн халдвар аван 9 хоног эмчлүүлсэн 18 настай нэг хүн нас баржээ. 18 настай иргэн нь цусны хорт хавдар болон коронавирусийн халдварын хавсарсан хүндрэлийн улмаас нас барсан байна.
Түүнчлэн 50-69 насны 4 хүн, 60-69 насны 4 хүн, 70-93 насны 3 хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрийн улмаас энджээ.
Ковидийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.