Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.
Энэ талаар тус яамны хэвлэлийн ажилтантай холбогдож тодруулахад "12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг хийхийг түр хойшлуулсан. Давтан тунг хийх ажил үргэлжлээд явна. Товлосон хугацаанд хоёр дахь тунгаа хийлгээрэй" гэлээ.
Зургаадугаар сарын 16-наас нийслэлд 16-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Улмаар зургаадугаар сарын 28-наас 12-15 насныхныг Pfizer вакцинд хамруулж байгаа. Вакцины эхний тунг хийлгэсэн 16-17 насны хүүхдүүд өчигдрөөс давтан тунгаа хийлгэж эхлээд байна.