Монгол залуусын хөгжүүлсэн албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг “Sendly” аппликейшныг ашиглаад АНУ-Монгол, Монгол-АНУ, Австрали-Монгол руу хаанаас ч хэзээ ч хамгийн бага шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх, хүлээн авах боломжтой боллоо.
Энэ талаар “Sendly” аппликейшны харилцагчийн үйлчилгээний ахлах Э.Хулан “Манай “Sendly” аппликейшн хамгийн хурдан шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ олгож байгаа. Жишээлбэл Америкаас Монгол руу гүйлгээ хийж байгаа тохиолдолд дебит картаа холбон гүйлгээ хийвэл 10 минутын дотор хүлээн авагчийн дансанд ордог. Америк болон Австрали улсын хувьд 500 хүртэлх долларт таван долларын шимтгэл төлдөг бол Монголоос Америк руу гүйлгээ хийхэд нэг сая төгрөг хүртэлх мөнгөн дүнд 12500 төгрөгийн шимтгэл төлнө. Бид шинэ хэрэглэгчиддээ зориулаад долдугаар сарын 15-ны өдрийг хүртэл ямар нэгэн гүйлгээний шимтгэлгүй шилжүүлэг хийх урамшуулал зарлаад байна” гэлээ.
Гадаадад амьдарч буй иргэд “Sendly” аппликэйшнээр дамжуулан сайн дурын нийгмийн даатгалаа төлөхөөс гадна эх орондоо өөрийн нэр дээр орон сууцтай болох боломжийг олгож байгаа юм. Удахгүй АНУ, Австрали улсаас гадна Англи, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах аж.