Ус бага хэрэглэснээс болж шингэний дутагдалд орох цаашлаад цусны хэмжээ буурах аюултай. Иймээс өдөр тутамдаа хэрэглэж буй ундны усандаа анхаарч шүлтлэг, цэвэршүүлсэн ус хэрэглэх нь эрүүл байх нэг үндэс юм.
Шүлтлэг, цэвэршүүлсэн усны талаар “Global Electronic” компанийн борлуулалтын менежер Б.Цэрэндэмбэрэл “Шүлтлэг усыг гаргаж авахын тулд төхөөрөмжөө гэрийнхээ угаалтуурын цоргонд холбосноор цаанаас даралтаар ирж буй ус 18 төрлийн бохирдлыг шүүж шүлтлэг цэвэршүүлсэн ус гаргадаг. Хүчиллэг усыг гоо сайхан, арьс арчилгаандаа хэрэглэх боломжтой. Харин шүлтлэг ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Манай төхөөрөмжийн гол давуу тал нь хүчилтөрөгчийг усаар дамжуулан өгч байгаагаараа онцлог” гэж хэллээ.
Ус цэвэршүүлэгч, шүлтжүүлэгч аппаратыг хөдөө орон нутаг болон зуслан дээрээ ч зөөвөрлөөд ашиглах боломжтой. Ус цэвэршүүлэгч аппаратынхаа төрлөөс шалтгаалж 4000-12000 литр усыг шүүдэг байна.