Шөлийг зөвхөн хоол төдий бус шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх голлох эх үүсвэр гэж үздэг. Тэр дундаа үхрийн булууны ясны шөл нь коллаген, фосфор, цахиур, пролин, глутамин, магни гээд олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг өөртөө агуулдаг. Тэгвэл “Янзтай ясны шөл” брэнд үхрийн булууны ясыг органик байдлаар гарган авч хэрэглэхэд хялбар байдлаар борлуулж байна.
Үхрийн булууны ясны шөлийг зөв аргаар чанаж байж эрдэс бодис, амин дэм нь жинхэнэ утгаараа бүрэлддэг. Энэ талаар “ЭС ТИ ЭС Фүүдс” ХХК гүйцэтгэх захирал Г.Бат-Очир-оос тодрууллаа.
Тэрбээр “Хүмүүс гэртээ булууны ясыг чанаад хүүхдүүд, аав ээжүүддээ хэрэглүүлээд эхэлчихсэн. Гэхдээ ганцхан буруу зүйл нь гэртээ эсвэл ил гал дээр найман цаг чанасан ясны шөл нь ясанд агуулагдаж байгаа нийт эрдэс бодис, шим тэжээлийн бодисын дөнгөж 20 хувийг нь салгаж авдаг. Харин манайх булууны ясыг олон төрлийн боловсруулалтад оруулж ариутгаж цэвэрлэн 18 цаг чанаж ясанд агуулагдаж буй бүх шим тэжээлийг бүрэн салгаж боловсруулдаг. Бид бэлэн болсон бүтээгдэхүүнээ Солонгосын хамгийн өндөр зузаан 134 микроны нягтралтай сав баглаа боодлоор савладаг. Мөн 121 градусын температурт хоёр барын даралтад ариутгаснаар ямар нэг химийн нэмэлт, нөөцлөгчгүйгээр зургаан сар хадгалах боломжийг олгодог” гэлээ.
Янзтай ясны шөл брэнд бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болох ясыг "Ихэр Шарангат" экспортын компани болон "Мах Импекс", "Тэсо" зэрэг гарал үүслийн баталгаа, шинжилгээний бичигтэй газруудаас худалдан авч, боловсруулдаг аж.