Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусийн эсрэг Pfizer вакцин монголд ирлээ. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ ТӨХК-ийн нислэгээр өчигдөр орой Монгол Улсад буулаа.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.
Өмнө нь
- Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун
- Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун
- Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг тус бүр хүлээн авсан.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна" хэмээн мэдээллээ.