УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаан дээр цар тахлын үед монгол хүүхэд гэж ямар хүүхэд байгаа талаар "Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насныхан, бага ангид байгаа монгол хүүхэд өнөөдөр ямар хүүхэд байдалд байна вэ. Хөдөлгөөний дутагдалд орсон, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, насандаа ахадсан ачаалалтай, зөн төлөвийн өөрчлөлтөнд орсон гэдгийг судалгаагаар тогтоосон.
Ер нь СӨБ, бага боловсрол дээр хүүхдийн эзэмших ёстой мэдлэг гэж хатуу шаардлага тавихаас илүү чадвар, төлөвшлийн асуудал дээр үнэхээр анхаарал хандуулах цаг нь болсон. Дуу хөгжим, Биеийн тамир, Эрүүл зөв хооллолтын хөтөлбөрөөр дамжуулж зөв Монгол хүнийг төлөвшүүлэх бодлого баримтлах ёстой. Үүн дээр нэмэх нь зан төлөвшил, сэтгэл зүрхний боловсролыг багаас нь суулгаж өгөх.
Тийм учраас зөвхөн IQ өндөртэй хүн бэлдэх нь Монголын нийгэмд ирээдүйтэй юу, эсвэл EQ буюу зүрх сэтгэлийн боловсрол өндөртэй хүмүүс бэлдэх нь Монголын ирээдүйд чухал уу. Үүнийг харьцуулж үзэхэд илүү их хүнлэг, энэрэнгүй, багаар ажиллах чадвартай, бусдыг ойлгодог, хүндэлдэг, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг ийм л хүмүүсийг төлөвшүүлэх шаардлага Боловсролын салбарт үүссэн байна" гэлээ.
Өнөөдөр бид мэргэжлийн Үндэсний шаталсан бүтэц дээр үндэслэсэн Монголын боловсролын тогтолцоог зурах гэж үзэж байгаа юм.