Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан эхний шийдвэрүүдийг танилцуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 34 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтныг чөлөөлж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Мөн хурлаар тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн.
Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтооно гэж шийдвэрлэсэн.
Мөн наадмын өдрүүдэд иргэд ес хоног амарна. Үүнтэй холбоотойгоор иргэд нэг удаад 5-аас дээшгүй бүрэлдэхүүнтэйгээр аялж, зугаална. Ингэхдээ гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах. 5-аас дээш насны хүүхдээс шинжилгээ авна. Гэхдээ нэг гэр бүлээс нэг хүүхэд төлөөлж шинжилгээ өгөх юм байна" хэмээн мэдээллээ.