Нийгмийн сүлжээнд Цахим эмч нэрээр олны танил эмч Б.Баярбямба өнгөрсөн тавдугаар сард үндэсний үйлдвэрлэгчдийг сахараа бууруулахыг уриалсан юм. Учир нь Үндэсний үйлдвэрийнх гэх тодотголтой ундаа, цай, тараг, иогурт зэрэг нь 100мл-тээ дунджаар 6.5-11гр сахар агуулна. 500мл савалгаатай гэж тооцвол 32.5-55гр сахар агуулна. Үүнийг ёотонгоор зүйрлэвэл нэг сав үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дэх 8-14 ширхэг ёотонг уусгасан хэлбэрээр бид хэрэглэж байна гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг сав дахь сахарын тооцоог танилцуулсан.
Тэгвэл тэрээр сайхан мэдээ дуулгалаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох Жүр-Үр компанийнхан жүүсний сахараа бууруулжээ.
Тиймээс цахим эмч “Чихэрлэг ундааны үйлдвэрүүд минь ингээд үе шаттайгаар сахараа бууруулаад өгөөрэй” хэмээн уриаллаа.