Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргав.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, Замын-Үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар долоодугар сарын 5-нд Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.
Өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн зургаан албан хаагчийг баривчилж, 48 цаг хорих зөвшөөрлийг аваад байгаа юм байна.