Зургаадугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр таван хүн томилсон тухай мэдээлсэн. Үүнд,
- Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал
- Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай
- Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр
- Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир
- Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал.
Тэгвэл дахин дөрвөн зөвлөх нэмэгдсэн байна. Тодруулбал
- Ахлах зөвлөхөөр С.Лүндэг
- Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.
Танилцуулга
Сүрэнжавын Лүндэг 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
- 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
- 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
- 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
Тогтмолын Мөнхсайхан 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
- 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
- 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
- 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
- 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
- 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
- 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Цэрэндоржийн Пүрэвхүү 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
- 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
- 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
- 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
- 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
- 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
- 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Оргойн Буяннэмэх 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
- 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- 2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн зөвлөхтэй болжээ.