Японы Шизүока мужийн Атами хотод гурав хоногийн өмнө хөрсний гулгалт болсны улмаас 24 хүн сураггүй болжээ. Аврагчид одоогийн байдлаар нурангин дороос аварсан хүмүүсийг оруулаад 40 хүний байгаа газрыг тогтоожээ. Хүмүүс дор нь байж болзошгүй нурангийг зайлуулах ажил үргэлжилээр байна.
37 мянган хүн амтай Атами хотод бямба гаргийн өглөө хөрсний гулгалт үүссэн. Нуралтын урт нь 2 орчим км байжээ. Байгалийн гамшгийн улмаас 130 байшин барилга сүйдэж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар 19 хүнийг нурангин дороос аварчээ.
Байгалийн гамшгийн шалтгаан нь Японы төв болон зүүн нутагт хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар бороо болжээ. Зарим газарт хоёр хоногт 400-600 мм хур тунадас орсон байна. Атами хотод ширүүн бороо үргэлжлэн орж байгаа бөгөөд аврагчдын ажилд хүндрэл учруулж байна. Цаг уурчид шинээр хөрсний нуралт үүсэх аюултай байгааг сэрэмжлүүлжээ.