Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Иргэд PCR шинжилгээг төлбөртэй болгосноор маш олон хүн халдвараар өвчилснөө мэдэхгүй хүндрүүлж байна гэлээ.
Тодруулбал,
- Хэд хоногийн өмнө би ээжийгээ ковидоор алдсан. Эмч нар чадах бүхнээ хийсэн гэж үзэж байгаа. Миний хувьд ээжтэйгээ уулзахын тулд улаан бүс рүү нь орсон. Эмнэлгийн салбар энэ хүнд цагт ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой. PCR шинжилгээг заавал үнэ төлбөртэй биш, цаанаасаа зохицуулаад үнэгүй байлгах ёстой. Ард түмэн, дээр байгаа нөхдүүдээс олон зүйл гуйгаагүй шүү дээ. Миний хувьд хоёр тунгаа дөрөв дүгээр сарын 22-нд хийлгэж байсан. Ээж маань ч мөн хийлгэсэн л байсан.
- Аль болох хямд, хүн болгон өгч чадахаар шинжилгээний үнээ зохицуулах хэрэгтэй. Аливаа асуудал дээр хариуцлагагүй хандаж огт болохгүй цаг үе шүү дээ. Саяхан эмнэлгийн гадаа амиа алдсан иргэнийг архичин гэж зарлаж байна билээ. Архичин байсан ч ёс зүйн хувьд тийм зүйл ярьж болохгүй.
- Коронавиурсийн халдвар ихсэж олон хүн үхэж байгаа энэ үед шинжилгээгээ үнэгүй авах нь чухал шүү дээ. Тэгж байж л өвчнөө дарна гэж бодож байна. Хүмүүсийг ажлаа хийх боломжийг хангах хэрэгтэй.
- Шинжилгээг 90 мянган төгрөгөөр авдаг болсноос хойш маш олон хүн өвчилснөө мэдэхгүй хүндрүүлж байна шүү дээ.
- Бид насаараа нийгмийн даатгалаа төлсөн. Шинжилгээний зардал мөнгийг даатгалын мөнгөнөөс гаргах ёстой гэж бодож байна.