Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад коронавирусын дельта хувилбар ихээр тархаж, хумихын тулд хөл хорио, хязгаарлалтаа чангатгаад байна.
Харин Сингапур улс ямар ч хөл хорио хязгаарлалт ахиж хийхгүй, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, олон хүн цуглахыг хориглохгүй, коронавирусийн тохиолдлоо тоолохгүй гэж мэдэгдлээ. Харин үүнээс өмнө буюу 8-р сарын 9 гэхэд хүн амаа вакцинжуулж дуусгаад коронавирус халдвартай зэрэгцэн амьдарна гэв.
Сингапурын худалдааны сайд Ган Ким Ён хэлэхдээ, "Муу мэдээ гэвэл Ковид-19 хэзээ ч алга болохгүй, сайн мэдээ бол түүнтэй бид хамт хэвийн амьдрах боломжтой, бид цар тахлыг томуу, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэт аюул багатай болгон хувиргаж, амьдралаа үргэлжлүүлж чадна" гэв. Сингапурын энэхүү шийдвэр нь бусад улс орнуудад загвар болж, иргэдэд ч таалагдаж буй зоригтой төлөвлөгөө юм хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Харин иргэд хувийн сахилга баттай байж, халдварын эсрэг хамгаалалтаа сайн хийх л үлдлээ гэж Сингапурын удирдлагууд хэллээ. Тэд
1. Вакцинжуулалт сайн хийх
2. Шинжилгээний явцаа хурдлуулах
3. Эмчилгээгээ сайн хийх, иргэд гэртээ өөрсдийгөө эмчлэх боломжийг бий болгох гэсэн аргуудыг сайн хийж хэрэгжүүлнэ гэв.
Эх сурвалж: CNN