Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүдийн боомтод үүссэн асуудлыг цэгцлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд суманд очиж, нөхцөл байдалтай танилцсан.
Эхэнд дурдсан ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас нэр бүхий албан тушаалтнууд орж буй гэх мэдээлэл байна. Иймд Замын-Үүдэд үүссэн авлигын гэх сүлжээ, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах агуулга уншигдаж буй.
Ерөнхий сайд Замын-Үүд дээр очихдоо үүссэн хүндрэлийг 30 хоногийн дотор залруулахгүй бол холбогдох албан тушаалтнуудад огцруулах хүртэл хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Үүнийхээ үргэлжлэл болгож, даваа гарагт Засгийн газрыг шууд ээлжит бусаар хуралдуулан, дээрх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцжээ.