Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 61 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14 (29.8 хувь)-өөр нэмэгджээ.
Харин өнгөрсөн 5 дугаар сард 20 бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 9 (81.8 хувь)-өөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны эхний 5 сард 4115 зөрчил бүртгэгдсэний 2975 (72.3 хувь) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 858 (17.3 хувь)-аар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 857 (22.4 хувь)-гоор тус тус багаслаа.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 596 хэргийн 61 (10.2 хувь) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.