Коронавирусийн цар тахлын улмаас цаг наргүй ажиллаж байгаа цагаан нөмрөгт нэгэн ээжийн гэр бүлд хүндхэн үйл явдал тохиожээ. Сувилагч Гэрлээ бусдын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахаар цаг нартай уралдан халдварын голомтод ажиллаж байгаа нэгэн. Гэвч хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчин түүний хүүг тойрсонгүй. Тиймээс тэрээр элэг нэгт Монгол ахан дүүстээ хандан тусламжийн гаргаа сунгаж хүүд нь амьдрал бэлэглэхийг хүссэн юм.
15 настай хүү Бат-Эрдэнэ нь 2021 оны 3-р сарын 15-нд “Төрөлхийн том судасны гаж хөгжлийн аневризмыг Монголд эмчлэх боломжгүй, өндөр хөгжилтэй оронд мэс засал хийлгэх шаардлагатай болох нь тогтоогджээ. Улмаар БНСУ-ын SAMSUNG HOSPITAL эмнэлэгт эмчлүүлэх боломжтой боловч эмчилгээний зардал нь 130 сая төгрөг болоод буй юм.
Энэ талаар сувилагч С.Эрдэнэгэрэл, “Би болон миний нөхөр хоёул төрийн албан хаагч. Нөхөр маань 20 гаруй жил цагдаагийн алба хаагаад одоогоор хүүгээ асарч байгаа. Төрийн алба хаагчдад 130 сая төгрөг гэдэг тоймгүй их мөнгө шиг л санагдаж байна.
Хүүгээ өвдөж байна гэхэд нь, их ажилтай байсан учраас төдийлөн тоогоогүй юм. Бараг л хүүхдээ унтаж байхад нь гараад орой унтаж байхад нь ирдэг. Яалт ч үгүй цар тахал эмнэлгийнхэнд аюултай байлаа шүү дээ. Маш хүндрэлтэй дарамттай сарууд өнгөрлөө. Ард түмний төлөө зүтгэж явсан юм байна. Эрх биш надад боломж гарах байлгүй гэсэн найдвар тээгээд л явж байна.
Эмнэлгийн байгууллагад ард түмний төлөө зүтгэж явсан сувилагч надад сэтгэлийн хандиваа илгээгээч гэж гуйя. Тэгвэл хүүгээ эмчлүүлээд ирэх итгэл найдвар надад байна” гэлээ.
Ажил гэсээр ар гэрээ умартан зүтгэж буй эмнэлгийн ажилтнуудын бодит амьдралын нэгэн жишээ энэ байлаа. Хүүгээ эрүүл саруул болгохоор арга ядан тэмдчин яваа ээжид уншигч та хандивын гараа сунгаж, тус дэм болоорой.
ХААН БАНК 5058090605- Ээж Эрдэнэгэрэл /Гэрлээ сувилагч/
Холбоо барих утасны дугаар: Гэрлээ сувилагч 99600830