АНУ-ын Флорида мужид зургаадугаар сард нурсан 12 давхар барилгын үлдсэн хэсгийг шуурганд өртүүлэхгүйн тулд тэсэлгээ хийж бүрэн устгаж аюулгүй болгосон талаар ВВС мэдээллээ.
1981 онд ашиглалтад орж байсан барилгад 130 айл амьдардаг байсан. Барилга нурахад 102 хүнийг эсэн мэнд олсон юм. Орон сууцны барилга нурсан шалтгааныг хараахан тогтоогүй байгаа. Нурангин дор 121 хүн байж болзошгүй гэж үзэж байгаа ч аврах ажиллагааг зогсоосон байна. Учир нь Флорида мужид "Эльза" хар шуурга ойртож байгаа тул барилгын үлдсэн хэсэг дахин нурах аюултай гэж үзжээ.
Тус мужийн 15 тойрогт онц байдал зарласан байна. Одоогоор 24 хүн амиа алдсан нь тодорхой болоод байгаа. Үлдсэн оршин суугчдыг сураггүй алга болсонд тооцжээ. Аврах ажиллагааны үеэр нэг ч хүн олдоогүй байна.