Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Токио-2020 паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид бүл нэмлээ. Тодруулбал, пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын тамирчин А.Мөнхбат эрхээ авчээ. Тэрбээр дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "IBSA" хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга билээ.
А.Мөнхбат жиндээ дэлхийн чансааны долдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Одоогийн байдлаар Монголын найман тамирчин Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.
Токио-2020 паралимпийн наадмын эрх аваад буй тамирчид:
- Г.Болор-Эрдэнэ (таеквондо)
- Х.Энхтуяа (таеквондо)
- Э.Содномпилжээ (пауэрлифтинг)
- З.Ганбаатар (буудлага)
- Н.Мөнхбаатар (байт харваа)
- Д.Саруултөгс (хөнгөн атлетик)
- П.Энх-Манлай (хөнгөн атлетик)
- А.Мөнхбат (жүдо бөх)
Токио-2020 паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдана.