Долоодугаар сарын 3-нд буюу өнгөрсөн бямба гарагт коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж ирэхэд нь түүнд “харьяаллын хороо чинь биш байна” хэмээн анхан шатны тусламж үзүүлээгүй улмаас тухайн иргэн уг эмнэлгийн гадна хайс дэрлэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, иргэд амиа алдсаар байна. Иймд зарим иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үүрэг ажлаасаа огцрохыг шаардаж байгаа юм.
Тэгвэл С.Энхболд сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бэлдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Харин өнөөдөр 11:00 цагаас эхлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлсэн. Хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулна.