Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр таалал төгсжээ.
Тэрбээр Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж, “Союз”” хөлөг тойрог замын Салют станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон билээ.
1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон” БНМАУ-ын сансрын нисгэгч цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн цол, 2011 онд Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж, Монголын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.