Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хот-Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөнийг нээлээ.
Уг тууш зам нь “Яармагийн товчоо – Айцын даваа – Түргэний гүүр – Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг. Тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хориглоно.
Уг зам нь камерын бүрэн хяналттай бөгөөд хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн хоёр төрлөөр хэмжиж зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.
Иймд иргэд, жолооч та бүхэн замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.