Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ.
Үүнд, маргаашаас эхлээд 160 хоригдол суллана.
Хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлнө. Эдлээгүй үлдсэн ялаас нь хоёр жил хасагдаж суллагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны нэг, нийт 184 хоригдол мөн суллана. Ингэхээр нийт 344 хоригдол суллана. Түүнчлэн өсвөр насны 25 хүүхэд суллана.
1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нийт хоригдлын 46.4 хувь нь Өршөөлд хамрагдах юм” гэлээ.