Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Мэргэжлийн боксын WBA холбоонд тоглодог "King Tug" хочит Н.Төгсцогт тус холбооны хөнгөн жингийн аварга "Primetime" хочит Крис Колберттой 12 үе тулалдан, шүүгчдийн саналаар ялагдлаа.
Тулаан Калифорни мужийн Карсон хот дахь "Dignity Health Sports Park"-т өнөөдөр 09:00 цагт болсон юм.
Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колберт нэг ч ялагдаагүй босоо амжилттай үргэлжлүүлж буй юм. Өдгөө 29 настай Монгол залуугийн хувьд Юриоркис Гамбоатай тулалдахаар товлосон байсан ч Гамбоа бэртлийн улмаас тулалдах боломжгүй болсон юм.