Рояал Дагшин компанийн Дагшин брендийн цэвэр ус нь 80 метрийн гүнээс усаа соруулж авдаг, хотоос 18 километрийн зайд байрлах үйлдвэртэй учир хөрсний бохирдолгүй, эрдэслэг усаар хэрэглэгчдийг хангаж байна.
Рояал Дагшин ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсүх
Манай компани 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 13 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод утааны болон хөрсний бохирдол, чанартай болон чанаргүй хүнснээс үүдэлтэй ходоод гэдэсний шархлаа их үүссэн. Дагшин брендийн ус маань байгалиасаа эрдэслэг учраас ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон элэгний үйл үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж дархлааг дэмжих үйлчилгээтэй.
Дондогдулам хатны элэгний рашаан гэж олноо алдаршсан энэхүү усаа өглөө бүр шинээр савладаг учраас хүмүүсийн хоол боловсруулах дотоод эрхтэнд эерэгээр нөлөөлдөг. Хотод 50 гаруй баллонтой ус үйлдвэрлэдэг газрууд байдаг. Үүнээс өөрийн гэсэн тусдаа байртай худагтай үйлдвэр маш цөөхөн бий.
Мөн бид 80 метр гүнээс өөрийн 200 метр кв үйлдвэртээ 9 давхар шүүлтүүрээр шүүж хэрэглэгчдэд усаа хүргэдэг. Манай ус Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгууллагуудтай харьцуулахад хамгийн зөөлөн ус гэж хэлэхэд болно.