Сүүлийн 24 цагт коронавирусний шинжилгээг есөн мянга орчим хүнд хийхэд 2520 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 125 260 боллоо.
Батлагдсан 2520 тохиолдлын 2519 нь дотоодод, зөөвөрлөгдсөн нэг байв. Эдгээрээс Улаанбаатар хотод 1302, хөдөө орон нутагт 1217 тохиолдол нь бүртгэгджээ.
Насны бүлгээр авч үзвэл коронавируст халдварт хамгийн их өртөж байгаа нь 18-39 насныхан мөн 0-14 насны хүүхдүүд байгаа тул халдвар хамгааллын дэглэсээ чанд чахихыг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.
Сүүлийн 24 цагт 1886 хүн коронавирусний халдвар авч эмчлүүлээд эдгэрснээс 926 нь эмнэлгээс, 960 нь гэрийн хяналтаас гарч, эдгэрсэн хүний тоо 84819 болж байгаа юм. Харамсалтай нь мөн хугацаанд 8 хүн нас барснаар “Ковид-19” өвчний улмаас улсын хэмжээнд нийт 617 хүн эндээд байна.