Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 2-нд Архангай аймагт хурдан морины үсэргээний үеэр 6 настай хүүхэд мориноос унаж амиа алджээ.
Аймгийн Цагдаагийн газраас тодруулахад "Архангай аймгийн Өлзийт сумын нутагт морины үсэргээ зохион байгуулсан бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан. Хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна" гэлээ. Улсын их баяр наадмын тухай хуульд хурдан морийг 7-оос доош насны хүүхэд унахыг хориглосон байдаг билээ.
Хөдөө орон нутагт хууль бусаар хурдан морины үсэргээ зохион байгуулж буй зөрчил гарсаар байгааг дээрх үйл явдал харуулж буй юм.