Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн өмнө олон уяачид Сүхбаатарын талбайд "Наадмаа хийе" хэмээн жагссан билээ.
Гэхдээ бүх уяач нар энэхүү эсэргүүцлийн жагсаалд нэгдээгүй юм. Уяач Ч.Сүхцэрэн өөрийн цахим худаснаа "Манай Боржигон Бишрэлт овгийнхон олон үеээрээ морь уяаж бна. Удам угсаа, өвөг дээдсийнхээ үргэжлэл болсон би ч морьдоо уясаар л… гэвч дэлхийд түгсэн энэ цар тахлын үед дархлаажуулалтанд хамрагдаагуй хамгийн эрсдэлтэй нь хүүхдүүд маань болж байгаа. Бидний ирээдүй бол хүүхдүүд.
Тэгээд ч энэ олон зуун, мянган жил өвлөгдөж ирсэн соёл ганц жилийн наадам өнжихөд устдаг тийм хариугуй ч гэж юу байх вэ" хэмээн бичжээ.
Мөн тэрээр өнөөдөр "Монгол түмний оюуны дархлаа, ондоошил болсон баяр цэнгэл наадмаа өнөд өвлөн явахын тулд, ялангуяа уламжлалт хурдан морьны уралдаанд "би..би.." гэсэн атгаг дорой байдлаас бус "бид… бид…" гэсэн эрх тэгш өргөн дэлгэр байх талаас хандаж "хир буртгаа арилгаж" түүхэн жаяг соёлоо тунгаан шүүж жудагаа дээдлэж явахыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Хурай! Хурай! Хурай!
Наадмаа хамгаалъяа #savenaadam хэмээн уриаллаа.
Цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулан орон нутгаас хотод ирж байрлаад байсан нийт уяачдадаа туйлбаргүй дүрэм, журам, шийдвэр гаргадаг төр засгийнхаа өмнөөс УУЧЛАЛТ гуйя. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг ойлгон дагаж мөрдөж байгаад нийт уяачид, хурдан морины унаач хүүхдүүддээ манай сайтын хамт олны зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлж байна.
Монгол төрийн Наадам үүрд мөнхөд үргэлжилэн өв соёлоо дэлхий дахинд гайхан шагшруулсаар байх болно.