Өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн халдвартын тасгийн улаан бүсэд орж ажиллалаа.
Тэрээр үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмч эмнэлгийн ажиллагсдын ажлын нөхцөл байдал, эмчилгээний орчин, чанар болоод шийдвэрлэх ямар тулгамдсан асуудал байгааг өөрийн биеэр харах зорилгоор ийнхүү улаан бүсэд ажилласан байна.
Үүний дараагаар Засаг даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж аймгийн худалдан авах ажиллагаанаас хэмнэгдсэн 900 гаруй сая төгрөгийг хүн ардын эрүүл мэндийн төлөө зарцуулахаар шийдвэрлэлээ.
Тэрээр энэхүү бүх зардлыг коронавирсын эсрэг тэмцэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, өвчтөний амин чухал үзүүлэлтийг хянах монитор зэргийг нэмэгдүүлэхэд зарцуулана гэдгийг хэлж байлаа.