Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.
Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор аймаг сумдын энэ жилийн баяр наадам, ой, уул овооны тахилгыг адилхан нэг жилээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан.
Түүнчлэн баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байна” гэлээ.