КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулсан тухай мэдээлсэн билээ.
Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзах үеэрээ энэ талаар ярилцаж, долдугаар сарын 9-н хүртэл товлогдсон нислэгээр Сөүлээс эх орондоо ирэх гэж байсан 1000 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж буй тул Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх хүсэлтийг холбогдох газруудтай хамтран нааштайгаар шийдэх хүсэлтийг тавьжээ.
Хүсэлтийн хариу БНСУ-ын Зам тээврийн яамнаас саяхан ирсэн. Улаанбаатараас зорчигчгүйгээр Сөүл хүрч, монгол иргэдийг авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг эргэн сэргээж байгааг мэдэгджээ.