ЭМЯ өнөөдрийн мэдээллийнхээ эхэнд иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хайртай дотны хүмүүсээ аврахыг анхаарууллаа. Учир нь сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, тэр хэрээр эмнэлгийн ачаалал эрс өсч байгаа аж. Улмаар өвчтөнтэй ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцэхгүй байх эрсдэл рүү ойртож байгааг дуулгав.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9485 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2376 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 120339 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал,
- Дархан-Уул аймагт 125,
- Орхонд 86,
- Баян-Өлгийд 19,
- Увс аймагт 44, Ховд 61,
- Говь-Алтайд 68,
- Хөвсгөлд 40,
- Архангайд 52,
- Баянхонгорт 102,
- Өвөрхангайд 30,
- Сэлэнгэд 71,
- Хэнтийд 35,
- Говьсүмбэрт 14,
- Дундговьд 18,
- Сүхбаатарт 41,
- Дорнод 30,
- Хэнтийд 35 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2170 хүн эдгэрлээ. Covid-19-ийн улмаас 56-83 насны 14 хүн нас барж, халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна.
Нас барсан хүмүүсийн тухайд:
- 51-59 насны нэг хүн 23 хоног эмчлүүлсэн
- 60-70 насны дөрвөн хүн 7-13 хоног эмчлүүлсэн
- 71-79 насны дөрвөн хүн 4-18 хоног эмчлүүлсэн
- 80-аас дээш насны таван хүн 4-10 хоног тус тус эмчлүүлжээ.