СХД Баянхошууны эцэст амьдарч буй айлууд намаг шалбааган дунд, жилийн дөрвөн улирлын турш амьдарч байна гэлээ.
Сүүлийн өдрүүдэд орж буй борооны улмаас нийслэл хот усанд автаад буй. Ялангуяа намагтай газар амьдарч буй захын хорооллын иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Эдгээр нутаг дэвсгэрийг хариуцсан хороо дүүргээс дорвитой арга хэмжээ авалгүй шороо асгадаг. Энэ нь шавар шавхайг улам нэмж, үр дүнгээ өгдөггүй талаар оршин суугчид ярьж байна.
Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл улсын нийслэл Улаанбаатар хотод, энэ эрх нь зөрчигдөж буй олон хүмүүс амьдарсаар байна. Энэ бол төр засгаас анхааралдаа авч шийдэх ёстой асуудал мөн. Гэвч тэдний нөхцөл байдлыг төрийн түшээдүүд мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсээр байна.