Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брендийг бий болгох зорилгын хүрээнд ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч “Альфа филтер” ХХК нь 400 гаруй төрлийн шүүлтүүр хийж байна.
“Альфа филтер” ХХК нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй юм. Тэд сүүлийн хоёр жил машины салоны филтерийг хэрэглээнд нэвтрүүлж буй.
Энэ талаар “Альфа филтер” ХХК борлуулалт хариуцсан захирал Ш.Энхнаран,
Жолооч нар филтерээ нэг сольчихоод сэгсрээд хэрэглээд байх тохиолдлууд байдаг. Энэ нь маш буруу. Гурван сар тутам филтер солих нь өөрсдийн машин болон эрүүл мэнддээ анхаарч байна гэсэн үг. Бид захиалгыг гурван хоногт үйлдвэрлэдэг.
Манай компани Монголдоо анхдагч гэдгээрээ онцлог. Барилга байгууламж болон тоног төхөөрөмж, уул уурхай, авто тээвэр гэсэн дөрвөн бүлэгт үйл ажиллагаагаа явуулдаг.
2013 оноос хойш шүүлтүүрийн элементүүдийг үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор 400 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монголын нөхцөлд нүүрсэн филтерийг гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд хоёр жил болж байна. Энэ нь бидний эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах боломжтой.
Иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын чанарыг хангаагүй бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг. Бидний хувьд стандартын дагуу үйлдвэрлэн, филтерийн чанарт анхаарч хэрэглэчдэдээ хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргэхээр ажиллаж байна.