Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дельта" вирусийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Япон улс руу 50 сорьц илгээсэн. Үүний тавд нь "Дельта" вирус илэрсэн. Үүнийг хязгаарлалт, тусгаарлалтад хийж авсан байгаа. Зөөвөрлөгдсөн. Тиймээс одоогийн байдлаар "Дельта" вирусийн тархалт гэж хэлэх үндэслэл байхгүй. Эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнд 88-90 хувьд нь альфа хэлбэрийн мутацилагдсан вирусийн тархалт байгааг тогтоосон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тархалтын түвшин огцом нэмэгдсэн. Тархалтын хүрээ Улаанбаатарын хэмжээнд илүү байсан. Бүр 1400 хүрсэн. Энэ үед бид 26 хоногийн хөл хорио тогтоож тархалтын эрчимийг бууруулсан. Мөн зургаадугаар сард 500 сорьцод альфа хувилбар 90 хувь гарсан. Энэ нь манай улсад альфа хэлбэрийн мутацилагдсан вирус эрчимтэй явагдаж байгааг илэрхийлж байна" гэлээ.